БОНД ФОРУМ 2025
“БОНД ФОРУМ 2025” ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТЭЛЭЛТ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГОТОЙ УУЛЗАЛТ, ХЭЛЭЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.
Тус арга хэмжээ нь дотоодын аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн эх үүсвэр татах ажиллагааг хөнгөвчлөх, бонд гаргахад тавигдах нөхцөл, шаардлагыг хялбаршуулах, зах зээл дэх засаглал, манлайллыг дэмжих, үнэт цаас гаргах ажиллагааг хялбаршуулах, хөрөнгийн зах зээлд тэдгээрийн оролцоог өсгөх, банкнаас бусад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зэргээр оролцогч талууд болон мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллах нөхцөл бүрдүүлсэн үр дүнтэй уулзалт, хэлэлцүүлэг байлаа.
Манай Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК компаний хувьд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 36 ХОМК-уудаас хөрөнгө оруулалтын хэмжээ болон засаглалын кодексоор эхний байруудад эрэмбэлэгдэж байгаа бөгөөд хөрөнгийн зах зээлд ижил төстэй үйл ажиллагаа эрхлэгчидтэй нээлттэй хамтран ажилладаг билээ.