"УЛААНБААТАР ХОТЫН ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦ БА ДАСАН ЗОХИЦОХ ЧАДВАРТАЙ ХОТЫН ШИНЭЧЛЭЛ САЛБАРЫН ТӨСӨЛ" ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА
Ази,Номхон далайн Хөгжлийн санхүүгийн байгууллагуудын холбооны (ADFIAP) 48 дахь удаагийн уулзалт Оман улсын Маскат хотноо энэ сарын 23-25-нд боллоо
Тус уулзалтад Монгол Улсын Хөгжлийн банк, “Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийн төлөөлөл оролцож
“Улаанбаатар хотын орлогод нийцсэн орон сууц ба дасан зохицох чадвартай хотын шинэчлэл салбарын төсөл” нь “Байгаль орчныг дэмжих шилдэг төсөл” ангилалд шалгарч, “ADFIAP Awards 2025” шагнал хүртлээ.
Энэхүү төсөлд "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК" ХХК нийслэлийг төлөөлөн, нэгж эрх эзэмшигчээр санхүү болон үйл ажиллагааны схемд оролцон ажиллаж байна.