Улаанбаатар хот бие даасан 14 хотод хуваагдана
Нийслэл Улаанбаатар хотыг Хан-Уул хот, Яармаг хот, Буянт-Ухаа хот, Сонгинохайрхан хот, Баянхошуу хот, Толгойт хот, Өнөр хот, Баянгол хот, Чингэлтэй хот, Сэлбэ хот, Сүхбаатар хот, Баянзүрх хот, Дарь-Эх хот, Амгалан хот гэсэн бие даасан 14 хотод хуваан хөгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Ингэснээр нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон цөөлж, орон нутгийн статустай хот болгон төлөвлөж, зардал хэмнэж, төрийн албан хаагчдын тоог бууруулж, төсвөө шууд захиран зарцуулдаг, эцсийн шийдвэр гаргадаг эрх бүхий шинэчлэлт хийхээр төлөвлөжээ.
6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК-ийн албан ёсны хаяг:
Сүхбаатар хот, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Эко Интернэйшнл Тауэр, 16 давхарт 1605 тоот болж өөрчлөгдөх ажээ.