Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Эко Интернэйшнл тауэр, 16 давхар, 1605 тоот

UBIM-Н УДИРДЛАГЫН БАГ НОГООН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ DCG КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА.

UBIM-Н УДИРДЛАГЫН БАГ НОГООН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ DCG КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА.

Нийслэлийн өмчит Улаанбаатар менежмент ҮЦК ХХК-ын гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн, Хөрөнгө оруулалт, төслийн удирдлагын газрын дарга Х.Анхсүрэн, Сангийн удирдлага, эх үүсвэрийн газрын дарга М.Баярманла нар DCG компанийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Digital Climate Japan (DCJ) болон түүний толгой компани болох Digital Climate Group (DCG) нь ногоон хөрөнгө оруулалт, дижитал технологийн шийдлээр дамжуулан тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой Олон Улсын байгууллага юм.

Тус байгууллагын үүсгэн байгуулагч болон төлөөллүүдтэй уулзаж, AI болон блокчейн технологийг ашиглан хөрөнгө оруулалтын платформ хөгжүүлэх

• Жижиг, дунд хэмжээний тогтвортой хөгжлийн төслүүдийг дэмжих

• Олон Улсын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах

• Ногоон бонд болон бусад санхүүгийн хэрэгслүүдийг нэвтрүүлэх зэргээр хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцон, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо