САНХҮҮЖИЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕХАНИЗМ, СТРАТЕГИЙН СУРГАЛТ БОЛЛОО.

САНХҮҮЖИЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕХАНИЗМ, СТРАТЕГИЙН СУРГАЛТ БОЛЛОО.

 

🇲🇳Хархорум хотын Захирагчийн ажлын албаны ажилтан, албан хаагчдад зориулсан “Санхүүжилт, хөрөнгө оруулалтын механизм ба стратеги” сэдэвт сургалтыг “Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төв”-өөс зохион байгууллаа.

➡️Тус сургалт нь Олон Улсын санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж, зах зээлийн механизм, стратегийн төлөвлөлтийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэв.

🇲🇳✅ Сургалтад “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийг төлөөлөн Сангийн удирдлага, эх үүсвэрийн газрын дарга М.Мөнхжаргал, Хөрөнгө оруулалт, төслийн удирдлагын газрын дарга Х.Анхсүрэн нар оролцож, танилцуулга, илтгэл тавилаа.

➡️ Илтгэлийн хүрээнд:

✔️ Хөрөнгө оруулалтын корпорацийн үүрэг, сангийн удирдлага

✔️ Эх үүсвэр татах боломж, санхүүжилтийн бүтэц

✔️ Хөгжлийн төслүүдийн хөрөнгө оруулалтын менежмент

✔️ Төр, зах зээл, хөрөнгө оруулагч талуудын уялдааг хангах талаар мэдээлэл өгч, санал солилцов.

➡️ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн хувьд хөгжлийн төслийг хөрөнгө оруулагчийн өнцгөөс үнэлэх, санхүүжилтийн оновчтой бүтэц боловсруулах, төслийг зөвхөн төсөвт түшиглэх бус, олон эх үүсвэрт санхүүжилтийн загвараар харах, хөрөнгө оруулалтыг бүтэцжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлээр шинэ эх үүсвэр татах чиглэлээр туршлага, мэдлэгээ хуваалцсан нь онцлог байлаа.

➡️ Хөрөнгө оруулалтын ойлголтыг бэхжүүлэх нь цаашид хот байгуулалт, дэд бүтэц, бүсчилсэн хөгжлийн төслүүдэд дотоод, гадаадын хөрөнгө оруулалт татах суурь орчныг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.