ДЭЛХИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОДЛОГО БА ШИНЭЧЛЭЛ
Шинэ Зеланд хөрөнгө оруулагчдын визийн шинэчлэл хийв
Шинэ Зеланд улс 2025 оны 5-р сард хөрөнгө оруулагчдын визийн хөтөлбөрөө шинэчлэн, уян хатан хөрөнгө оруулалтын чиглэл, оршин суух хугацааны шаардлагыг хялбаршуулсан шинэ системийг нэвтрүүллээ. Энэ нь тус улсын гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, олон улсын хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлэх зорилготой юм.
Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК (UBIM) нь гадаадын хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого, зохицуулалтыг судалж, нийслэл Улаанбаатар хотод хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.