НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ МЕНЕЖМЕНТ ҮЦК ХХК-Н АЛБАН ХААГЧИД, ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛАХ ГЭРЧИЛГЭЭ АВЧ ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ.
Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос хамтран зохион байгуулдаг үнэт цаасны зах зээлд үнэт цаасны зуучлал, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах ээлжит сургалт амжилттай болж өндөрлөлөө.
Тус сургалтад Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК-ийн мэргэжилтнүүд хамрагдан, өнөөдөр тангараг өргөж, эрхийн гэрчилгээгээ гардан авлаа.
UBIM хамт олондоо болон нийт эрхийн гэрчилгээ авсан төгсөгчидөд баяр хүргэн, ажлын өндөр амжилтыг хүсье.