“НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ” ТӨСЛИЙН ОЛОН УЛСЫН НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР НЭЭГДЛЭЭ.
Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах стратегийн ач холбогдолтой “Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер-ийг EPC+F буюу түлхүүр гардуулах нөхцөлтэй, санхүүжилттэй хамтарсан хэлбэрээр зарлалаа.
Энэ хүрээнд шалгарсан гүйцэтгэгч нь:
зураг төсөл боловсруулах,
барилга угсралтын ажлыг гүйцэтгэх,
тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийг хийх,
төслийн санхүүжилтийг бүрэн хариуцах юм.
Тендерт:
China First Highway Engineering Company Limited
Shandong Luqiao Group Co., Ltd
China Railway 16th Bureau Group Co., Ltd
China Gezhouba Group Limited Company гэсэн дөрвөн аж ахуйн нэгж оролцож байна.
Нэгдүгээр тойрог зам нь нийт 24.7 км урттай бөгөөд:
13.7 км нь нэг түвшний 10 эгнээтэй гол гудамж зам
2.08 км нь туннелийн хэсэг
9.03 км нь хоёр түвшний гүүр, гүүрэн байгууламж байна.
Мөн долоон байршилд олон түвшний уулзвар, явган хүний гурван гүүр, дөрвөн нүхэн гарц байгуулахаар төлөвлөжээ.
Төслийн нийт санхүүжилт 918.57 сая ам.доллар бөгөөд 2028 онд ашиглалтад оруулах зорилттой байна.
Урьдчилсан тооцооллоор тус төсөл хэрэгжсэнээр хотын төвийн бүсийн замын ачаалал 23-50 хувиар буурч, оргил ачааллын үеийн тээврийн хэрэгслийн дундаж хурд 23.3 хувиар өсөх боломжтой гэж үзэж байна.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн стратегийн томоохон дэд бүтцийн төслүүдийг төсвийн бус эх үүсвэр, хөрөнгө оруулалтын бүтэц, санхүүжилтийн оновчтой шийдэлтэй уялдуулан хэрэгжүүлэх чиглэлд мэргэжлийн түвшинд ажиллаж байна.