5 дугаар сар-Эрүүл мэндийг дэмжих сар
Ажлын байрны эрүүл мэндийг дэмжих нь ажилтны бүтээмжид эерэгээр нөлөөлдөг бөгөөд цаашлаад эрт илрүүлгийн оношлогоонд тогтмол хамруулснаар хөдөлмөрийн чадвар алдалт, өвчний улмаас ажлын цагийн алдагдал үүсэх хүчин зүйлийг бууруулж өвчнийг эрт үед нь илрүүлж хүндрэхээс сэргийлэх ач холбогдолтой.
Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд 5 дугаар сарыг ажилтан бүрийн эрүүл мэндийг дэмжих сар болгон зарлаж нийт 15 үндсэн ажиллагсдаа эрүүл мэндийн эрт илрүүлгийн цогц шинжилгээнд хамруулсан үр дүнтэйгээр 5 дугаар сарыг үдэж байна.