ДУЛААНЫ ТЭЦ-5 ЦАХИЛГААН СТАНЦ АШИГЛАЛТАД ОРНО

ДУЛААНЫ ТЭЦ-5 ЦАХИЛГААН СТАНЦ АШИГЛАЛТАД ОРНО

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Дулааны 5 дугаар цахилгаан станцыг барих ажил эхэлж, урьдчилан шалгаруулах тендер зарласан тухай мэдээллээ.

БГД-ийн 20-р хороо, II цахилгаан станцын үнсэн сан дээр тус станцыг барьж, ирэх есдүгээр сард шалгаруулалтыг дуусган гэрээг үзэглэж, түүнээс хойш 30 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар болжээ.

Дулааны V станцыг ашиглалтад оруулснаар шинээр 40 мянган айлыг дулаанаар, 100 мянган өрхийг цахилгаанаар хангах боломж бүрдэх юм.

НЗДТГ-аас дулааны V цахилгаан станц төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах юм.

Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК Улаанбаатар хотыг цахилгаан, эрчим хүчээр хангахад анхаарал хандуулж 2024 онд Бөөрөлжүүтийн цахилгаан станцад 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, ашиглалтад оруулсанаар төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системд 150 МВТ эрчим хүчийг нийлүүлж ач тусаа өгч байгаа билээ.