ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨДРИЙН ТОЙМ МЭДЭЭ / 2026.04.17

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨДРИЙН ТОЙМ МЭДЭЭ / 2026.04.17

 

🇲🇳 Олон Улсын хөрөнгийн зах зээлд энэ өдөр холимог хөдөлгөөн ажиглагдлаа. S&P 500 индекс 0.26 хувиар өсөж, Brent газрын тос 3.95 хувиар нэмэгдсэн бол алт 0.06 хувиар буурч, ам.долларын индекс 0.12 хувиар өсөв.

➡️ Япон улс крипто хөрөнгийн зохицуулалтаа чангатгах хуулийн өөрчлөлт хэлэлцэж, “AI” чипийн эрэлт өссөнөөр “ASM”L, “TSMC”-ийн хүлээлт сайжирч, мөн “JPMorgan Chase”, “Morgan Stanley” тус бүр 10 тэрбум ам.долларын бонд гаргалаа.

➡️ Монголын хөрөнгийн бирж дээр TOP-20 индекс 0.14 хувь, MSE-A индекс 0.05 хувиар өссөн бол MSE-B индекс 0.38 хувиар буурч хаагдлаа. Үнэт цаасны нийт арилжааны дүн 460.1 сая төгрөгт хүрэв.

🇲🇳✅ Дотоод, гадаад зах зээлийн өдөр тутмын хөдөлгөөн, валютын ханш, түүхий эдийн үнийн өөрчлөлт нь хөрөнгө оруулалтын орчин, зах зээлийн хүлээлтэд чухал нөлөө үзүүлсээр байна. “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК зах зээлийн чиг хандлагыг тогтмол ажиглан ажиллаж байна.