“UB FOOD FESTIVAL 2026” ОЛОН УЛСЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

“UB FOOD FESTIVAL 2026” ОЛОН УЛСЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

 

🇲🇳 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас холбогдох мэргэжлийн холбоод болон салбарын байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй “UB Food Festival 2026” Олон Улсын хоолны баяр Д.Сүхбаатарын талбайд амжилттай үргэлжилж байна.

➡️ Тус арга хэмжээ нь Улаанбаатар хотын ресторан, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хөгжил, орчин үеийн гастрономийн чиг хандлага, хоолны соёлыг олон нийтэд таниулахын зэрэгцээ хотын соёл, аялал жуулчлалыг дэмжих чухал ач холбогдолтой эвент юм.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн төлөөлөл уг арга хэмжээнд оролцож, фестивалийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус байгууллага нь Нийслэлд зохион байгуулагдаж буй соёл, аялал жуулчлалын арга хэмжээг дэмжих, хотын соёлын орчныг баяжуулах чиглэлд оролцоогоо илэрхийлэн ажиллаж байна.

📆 2026.04.17–26

⏰ 12:00–22:00

📍 Д.Сүхбаатарын талбай