"СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 25 ОРЧИМ ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны 158 га талбайг хамарсан “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна.
Төслийн хүрээнд нийт 8575 айлын 113 блок орон сууц барихаар төлөвлөснөөс эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 1723 инженер, ажилтан, 129 техник, машин механизм ажиллаж, төслийн нийт гүйцэтгэл ойролцоогоор 25 хувьтай үргэлжилж байна. Төсөл дөрвөн багц ажлаар хэрэгжиж байна.
Багц ажлуудын явцаас:
I багц – бэлтгэл ажил 98+ хувь, барилга угсралт ~7 хувь
II багц – барилга угсралт ~9 хувь, зоорийн ажил 90+ хувь
III багц – бэлтгэл ажил 90+ хувь, суурийн ухалт ~80 хувь
IV багц – бэлтгэл ажил 70+ хувь, барилга угсралт ~6 хувь
Төсөл хэрэгжсэнээр явган болон дугуйн хөдөлгөөн, нийтийн тээврийн хэрэглээг дэмжсэн хүний төвтэй хотын орчин бүрдэж,
15,000 нүхэн жорлон,
12,000 яндан буурснаар
агаарын бохирдол 7.7%, хөрсний бохирдол 6% буурах тооцоо гарсан байна.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлд хэрэгжиж буй томоохон хот байгуулалтын төслүүдийг дэмжих хүрээнд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шийдэл боловсруулах чиглэлээр ажиллаж байна.