“ДЦС-5” ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ.
Нийслэлийн Баянгол дүүрэгт хэрэгжих “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн талбайн бэлтгэл ажлын хүрээнд 1961 оноос хуримтлагдсан үнсийг 2026.04.22-ноос зөөвөрлөж эхэллээ. Нийт 1 сая м³ үнсийг 2 сарын хугацаанд зайлуулж, суурийн ажлыг эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Төслийн хүчин чадал:
300 МВт цахилгаан
340 Гкал дулаан
Ашиглалтад орсноор 100 мянган айл цахилгаан, 40–50 мянган айл дулаанаар хангагдах боломж бүрдэнэ.
Санхүүжилт:
Төр, хувийн хэвшлийн түншлэл
20% нийслэл / 80% хувийн хэвшил
Нийслэлийн бонд – 200 тэрбум төгрөг /3 жил, 14%/
Төслийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь ДЦС-5 төслийн санхүүжилтийн бүтэц, хэрэгжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулж, “Нийслэлийн хөгжлийн сан Хувийн ХОС ТЗК” ХХК-иар дамжуулан төслийн компанийн хувьцаанд хөрөнгө оруулах замаар санхүүжилтийн оролцоог ханган ажиллаж байна.