ӨНӨӨДӨР “ЭХ ДЭЛХИЙН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА.
Жил бүрийн 4 дүгээр сарын 22-ны өдөр дэлхий нийтээр “Эх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр нь байгаль орчноо хамгаалах асуудлыг хөндөхөөс гадна хүн бүр өдөр тутмын амьдралдаа бодит өөрчлөлт хийхийг сануулдаг.
Бидний өдөр бүрийн энгийн дадал, ухамсартай сонголт бүхэн байгальд ээлтэй ирээдүйг бүрдүүлэх үндэс болдог.
Хог хаягдлаа багасгаж, дахин ашиглах,
Ус, цахилгааны хэрэглээгээ хэмнэж, илүүдэл хэрэглээг бууруулах,
Мод тарьж, ногоон орчноо нэмэгдүүлэх,
Хэрэглээгээ зөв төлөвлөж, шаардлагатай зүйлээ сонгох.
Байгаль орчноо хамгаалах нь нэг өдрийн уриа бус, өдөр тутмын хариуцлага юм.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийг дэмжих чиглэлээр ажиллахаас гадна БОНЗ хэрэгжүүлэгч байгууллагын хувьд байгальд ээлтэй шийдэл, хариуцлагатай хэрэглээг түгээн дэлгэрүүлэхийг зорин ажиллаж байна.