“АГРО-СИТИ” ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСИЙН ДЭД БҮТЦИЙН ШИЙДЛҮҮДИЙГ ДЭМЖЛЭЭ.
Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо хуралдаж, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд хэрэгжих “Агро-Сити” эдийн засгийн тусгай бүсийн дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ.
Төслийн хүрээнд цахилгаан, дулаан хангамж, инженерийн шугам сүлжээ, газар зохион байгуулалтын төлөвлөлтийг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасан байна. Үүнд 25.5 км цахилгаан дамжуулах шугам, 3 дэд станц, мөн одоо байгаа дэд станцуудын өргөтгөл багтаж байгаа юм.
Мөн биомасс, байгалийн хий, дулааны насос хосолсон дулаан хангамжийн шийдэл, халаалт, хөргөлт, ус хангамж, автоматжуулалтын ухаалаг системүүдийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
"Агро-Сити” төслийн хүрээнд хөдөө аж ахуй, агуулах логистик, хүнсний үйлдвэрлэл, орон сууц, ногоон байгууламжийг уялдуулсан цогц хөгжлийг хэрэгжүүлж, 1000 гаруй төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
![]()
“Агро Сити” эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх хүрээнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь хөрөнгө оруулалтын хамтарсан сан байгуулж, сангийн удирдлагаар дамжуулан төслийн санхүүжилтийн хэрэгжилтийг хариуцан ажиллах чиглэлээр оролцож байна.

