САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО.

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО.

 

🇲🇳Санхүү, эдийн засгийн сэдэвт хэлэлцүүлэгт “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн төлөөлөл оролцож, салбарын өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлагын талаар мэдээлэл солилцлоо.

➡️ Хэлэлцүүлгийн үеэр СЭЗИС-ийн ахисан түвшний профессор, доктор, судлаач С.Бямбахорлоо дэлхийн болон Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар танилцуулсан бол “Богд банк”-ны зүгээс санхүүгийн үзүүлэлт, стратегийн чиглэлийн талаар мэдээлэл өглөө.

✅ Мөн төслийн зээлийн бүтээгдэхүүний талаар танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулж нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг бодит зах зээлийн нөхцөл, эдийн засгийн чиг хандлагатай уялдуулах чиглэлээр мэргэжлийн хэлэлцүүлэг, уулзалтуудад тогтмол оролцон ажиллаж байна.