“ХҮННҮ ХОТ”-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖЛУУД ҮЕ ШАТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА.

“ХҮННҮ ХОТ”-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖЛУУД ҮЕ ШАТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА.

 

🇲🇳 Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор Төв аймгийн Сэргэлэн сумын 31 мянган га газарт “Хүннү хот”-ыг байгуулахаар төлөвлөсөн.

➡️ “Хүннү хот”-ын дэд бүтцийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар дараах явцтай байна. Үүнд:

✅ 220/110 кВт-ын хүчин чадалтай Сэргэлэн дэд станцын явц — 95 хувь

✅ Хүннү дэд станцын бүтээн байгуулалт — 84 хувь

✅ Үерийн хамгаалалтын дөрвөн сувгийн ажил — 82 хувь

✅ “Чингис Хаан” олон улсын нисэх буудлыг түшиглэн хэрэгжүүлэх “Улаанбаатар–Хүннү” транзит зочид буудлын бэлтгэл ажил — 75 хувь

✅ Эхний ээлжийн 127.4 км авто замын зураг төслийн ажил — 30 хувь

✅ Хоногт 3000 м³ ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил — 26 хувь

📌 Төлөвлөлтийн дагуу тус хотод 150 мянган хүн оршин сууж, 80 мянган ажлын байр бий болохоор тооцоолж байна. Мөн их, дээд сургууль, оюутны хотхон, төр захиргаа болон тээвэр логистикийн нэгдсэн цогцолбор байгуулж, эдийн засгийн чөлөөт бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөж байна.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь хот байгуулалт, дэд бүтэц, тээвэр логистик, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн загвар боловсруулах чиглэлээр өөрийн оролцооны боломжийг танилцуулж, “Хүннү хот”-ын хөгжлийн төсөлд хамтын ажиллагааны боломжийг тодорхойлох чиглэлээр ажиллаж байна.