НҮҮРСНИЙ СТАНЦААС “БАТАРЕЙ” РУУ ШИЛЖИХ ҮЕ ЭХЭЛЖ БАЙНА.
Нүүрсийг шатааж биш, шууд цахилгаан гаргах технологи эрчим хүчний салбарт шинэ боломжийг нээж байна. Хятадын судлаачид “Нүүрстөрөгчийн ялгаралгүй нүүрсний түлшний элемент” (ZC-DCFC)-ийг танилцуулснаар уламжлалт нүүрсний станцын ойлголтыг өөр түвшинд авчирлаа.
Энэ технологи нь:
Нүүрсийг шаталтгүйгээр цахилгаан болгон хувиргана
Утаа, хорт ялгаруулалт үүсгэхгүй
Нүсэр тоног төхөөрөмжгүй, дуу чимээгүй ажиллана
Эрчим хүчний алдагдлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлнэ
Өөрөөр хэлбэл, утаа ялгаруулдаг станцыг “чимээгүй батарей” шиг ажилладаг эх үүсвэр болгон өөрчлөх боломжийг дэлхий нийтэд танилцууллаа.
Гэхдээ бодит хэрэглээнд нэвтрэхэд:
Одоо ажиллаж буй станцуудын хөрөнгө оруулалтын мөчлөг
Томоохон хэмжээний үйлдвэрлэлд шилжих шаардлага
Тусгай материалын өндөр өртөг
Туршилтын шатны үргэлжилж буй судалгаа
гэсэн сорилтууд тулгарч байгаа юм.
Шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү шийдэл 2040-өөд оноос бодитоор нэвтрэх боломжтой бөгөөд эрчим хүч, хөрөнгө оруулалтын чиг хандлагад бодит өөрчлөлт авчрах төлөвтэй байна. (Эх сурвалж: South China Morning Post)
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь эрчим хүчний салбарын шинэ шийдэл, зах зээлийн өөрчлөлтийг судалж, ирээдүйн төслүүдийн санхүүжилтийн оновчтой хувилбаруудыг тодорхойлох чиглэлээр ажиллаж байна.