ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨДРИЙН ТОЙМ МЭДЭЭ

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨДРИЙН ТОЙМ МЭДЭЭ


🌏2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Олон Улсын хөрөнгийн зах зээлд холимог хөдөлгөөн ажиглагдлаа. S&P 500 индекс 0.03 хувиар буурсан бол ам.долларын индекс 0.24 хувиар өсөж, зах зээлд болгоомжтой хүлээлт давамгайлсан хэвээр байна.
➡️Түүхий эдийн зах зээлд “Brent” төрлийн газрын тосны үнэ 6.99 хувиар өсөж, 111.17 ам.долларт хүрсэн нь эрчим хүчний зах зээл дэх нийлүүлэлт, геополитикийн эрсдэлийн нөлөө үргэлжилж байгааг харуулж байна. Харин алт 0.78 хувиар, мөнгө 1.29 хувиар, зэс 0.5 хувиар тус тус буурлаа.
🇲🇳Монголын хөрөнгийн биржийн хувьд ТОП-20 индекс 0.21 хувиар, MSE-A индекс 0.21 хувиар буурсан бол MSE-B индекс 0.36 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт үнэт цаасны арилжааны дүн 3.33 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд арилжааны дийлэнх хэсгийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа бүрдүүллээ.
📊Олон Улсын зах зээлд ОПЕК+ гишүүн орнуудын газрын тосны олборлолттой холбоотой шийдвэр, АНУ-БНХАУ-ын худалдааны нөхцөл байдал, мөн тогтвортой хөгжлийн бондын идэвхжил хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна. Дотоодын зах зээлд Монголбанкнаас банкуудын гадаад зах зээлээс татах эх үүсвэртэй холбоотой зохицуулалтыг шинэчилсэн нь санхүүгийн салбарын эх үүсвэр татах орчныг дэмжих ач холбогдолтой юм.
✅🇲🇳"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь хөрөнгийн зах зээлийн өдөр тутмын хөдөлгөөн, санхүүгийн хэрэгслийн идэвхжил, түүхий эдийн үнийн өөрчлөлтийг тогтмол ажиглаж, Нийслэлийн хөгжлийн төслүүдэд зах зээлийн эх үүсвэр татах боломжийг судлан ажиллаж байна.