"НОГООН ТӨСӨЛ БА НОГООН САНХҮҮЖИЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

 

🌿Ногоон бүтээн байгуулалт, эрчим хүчний үр ашиг, БОНЗ-д суурилсан санхүүжилтийн боломжийг танилцуулах “Ногоон төсөл ба ногоон санхүүжилт” сэдэвт сургалт 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулагдаж байна.

✅Тус сургалт нь эрчим хүчний “A–A++” зэрэглэлийн төсөл хөгжүүлэлт, ногоон барилга, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах шийдэл, мөн БОНЗ-ын шалгуурт нийцсэн санхүүжилтийн боломжийг хэлэлцэж буйгаараа онцлог юм. Мөн Олон Улсын ISO 23237:2023, GB/T 37655-2019, DB51/T199-2022 стандартуудыг Монгол Улсын MNS стандарттай уялдуулан хэрэгжүүлэх чиглэлийг танилцуулж байна.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Бизнесийн шинжээч Б.Оргилболд тус сургалтад оролцож, ногоон төсөл хөгжүүлэлт, тогтвортой санхүүжилт, эрчим хүчний үр ашигт суурилсан хөрөнгө оруулалтын боломжийн талаар мэдээлэл солилцлоо.

🇲🇳✅Манай компани “BIPV Mongolia” ХХК-тай хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн ногоон хөгжил, эрчим хүчний үр ашиг, БОНЗ-д нийцсэн төсөл, санхүүжилтийн шийдлийг дэмжин ажиллаж байна.