ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА.

ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА.


🌏Жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны өдрийг дэлхий нийтээр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг Олон Улсын өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдөр нь хүүхдийн эрх, хамгаалал, эерэг хүмүүжлийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийг хүчирхийлэлгүй орчинд өсөж хөгжих эрхийг баталгаажуулах ач холбогдолтой юм.
➡️Тус өдрийг тохиолдуулан Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан хамтран хүүхдийг зодож шийтгэхийн хор уршиг, эерэг хүмүүжлийн арга барилын талаарх мэдээлэл, зөвлөмжийг олон нийтэд түгээж байна.
➡️Хүүхдийг зодож шийтгэх нь хүмүүжлийн арга биш бөгөөд хүүхдийн сэтгэл зүй, эрүүл мэнд, зан төлөв, өөртөө итгэх итгэлд сөрөг нөлөө үзүүлдэг. Харин хүүхэдтэй ойлголцож ярилцах, сонсох, зөв чиглүүлэх, урамшуулах, үлгэрлэх нь хүүхдийн хөгжил, төлөвшилд эерэг нөлөөтэй юм.
✅🇲🇳"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн хөгжлийн бодлого, нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн эерэг орчин бүрдүүлэх, хүчирхийлэлгүй нийгмийг төлөвшүүлэх чиглэлд хэрэгжиж буй санаачилгыг дэмжин ажиллаж байна.
🍀Хүүхэд бүр аюулгүй, хайр халамжтай, хүндлэлтэй орчинд өсөж хөгжих эрхтэй.