ГАРААНЫ БОЛОН ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.

ГАРААНЫ БОЛОН ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.

 

🇲🇳Нийслэлээс 2026 онд хэрэгжүүлж буй “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил”-ийн хүрээнд гарааны бизнес болон уул уурхайн бус жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хөрөнгө оруулалт, сургалт, зөвлөх үйлчилгээний хамтарсан хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.

➡️Тус хөтөлбөрийг “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК, Нийслэлийн Бизнес, инновацын газар болон 🇩🇪 ХБНГУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/ хамтран хэрэгжүүлж байна.

✅Хөтөлбөрийн хүрээнд 30 бизнес эрхлэгчийг сургалт, зөвлөх үйлчилгээнд хамруулж, шалгарсан 10 хүртэл компанид 300 хүртэл сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх боломж бүрдүүлэх юм.

📌 Бүртгэлийн хугацаа: 2026.04.30–05.14

📌 Бүртгэлийн линк:

https://docs.google.com/.../1Q2hv5MYL4UBmyLdEl.../edit...

🇲🇳✅Энэхүү хамтарсан хөтөлбөр нь Нийслэлийн гарааны болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалт татах чадавхыг нэмэгдүүлж, бизнесийн өсөлтийг дэмжих зорилготой юм.