"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ШИЙДЭЛ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ШИЙДЭЛ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

🇲🇳 Эдийн засаг, хөгжлийн яам болон Монгол Улсын Хөгжлийн банк хамтран 2026 оны 05 дугаар сарын 04-08-ны өдрүүдэд “Монгол Улсын хөгжлийн санхүүжилтийн шийдэл” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

➡️ Тус арга хэмжээний хүрээнд Монгол Улсын хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэл, хөгжлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх хэлбэр, эх үүсвэр, хөрөнгө оруулалтын боломж болон активын удирдлага, хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм.

📌 Арга хэмжээний хөтөлбөр:

2026.05.04 — Монгол Улсын хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэл, хамтын ажиллагаа

2026.05.05 — Хөгжлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх хэлбэр, хэрэгцээ шаардлага

2026.05.07 — Төслийн санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын боломж

2026.05.08 — Активын удирдлага, хамтын ажиллагаа

✅ Энэхүү арга хэмжээ нь хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг оновчтой тодорхойлох, төр, хувийн хэвшил болон санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм Ассет Менежмент ҮЦК” ХХК-тай хамтран 4200 айлын орон сууцны төслийн нэгж эрх эзэмшигч “ЭХОННОС” Хувийн ХОС ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд тус төсөл нь “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл” салбар төслийн хүрээнд хэрэгжиж байгаа юм.