ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ЭРХ ОЛГОХ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн шинээр ажилд орсон ажилтнууд 2026 оны 05 дугаар сарын 04–15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн эрх олгох сургалтад хамрагдаж байна.
Тус сургалтыг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд үнэт цаасны зуучлал, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил, үйлчилгээ эрхлэх мэргэжлийн мэдлэг, ур чадварыг баталгаажуулах зорилготой юм.
![]()
Манай компани нь Нийслэлийн стратегийн төсөл, хөтөлбөрүүдэд төсвийн бус эх үүсвэр татан төвлөрүүлэх, санхүүгийн хэрэгсэл, хөрөнгө оруулалтын шийдлээр дамжуулан бодит санхүүжилтийн боломж бүрдүүлэх чиглэлээр ажилладаг байгууллагын хувьд хүний нөөцийн мэргэжлийн чадавхыг тогтмол бэхжүүлэн ажиллаж байна.

