ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

 

🇲🇳Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой Дулааны V цахилгаан станц /ДЦС-5/ төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр буюу 5 дугаар сарын 4-ний өдөр албан ёсоор зохион байгуулагдлаа.

✅Нээлтийн арга хэмжээнд Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, хувийн хэвшлийн түншлэгч “Митайм Интернэйшнл” компанийн удирдлагууд оролцлоо.

🇲🇳✅Мөн “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Хосбаяр, ТУЗ-ийн гишүүн Л.Эрдэнэбадрах, Гүйцэтгэх захирал Г. Гангамөрөн нар удирдлагын багийн хамт оролцлоо.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь ДЦС-5 төслийн санхүүжилтийн бүтэц, хэрэгжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулж, “Нийслэлийн хөгжлийн сан Хувийн ХОС ТЗК” ХХК-иар дамжуулан төслийн компанийн хувьцаанд хөрөнгө оруулах замаар санхүүжилтийн оролцоог ханган ажиллаж байна.

📊Төслийн нийт хөрөнгө оруулалт 658.6 сая ам.доллар бөгөөд үүний 80 хувийг хувийн хэвшлийн түншлэгч, 20 хувийг төрийн түншлэгч тал хариуцна. Төрийн түншлэгчийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх хүрээнд дотоодын санхүүгийн зах зээлд 200 тэрбум төгрөгийн “Нийслэл бонд” амжилттай гаргасан билээ.

✅ДЦС-5 төсөл хэрэгжсэнээр баруун бүсийн эрчим хүч, дулааны хангамж сайжирч, орлогод нийцсэн орон сууц, шинэ суурьшлын бүс, үйлдвэрлэл үйлчилгээний төслүүдийг урагшлуулах суурь нөхцөл бүрдэх юм.