ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

     2025 оны 6 дугаар сарын 4-ний өдөр “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн, START UP HUB буюу гарааны бизнесүүдийг бойжуулагч, дэмжигч байгууллагуудтай уулзалт зохион байгуулж, харилцан санал солилцож, хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

     Тус хамтын ажиллагааг эхлүүлснээр, Нийслэлийн Гарааны бизнесийг Дэмжих Сангийн үйл ажиллагааны нийцлийн хүрээнд нийслэлийн гарааны бизнесүүдийг дэмжих чиглэлд хамтран ажиллах, гарааны бизнесийг дэмжихэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, шинэ санхүүгийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх, хөгжүүлэх, хөрөнгө оруулагчдад зориулсан форум, сургалт, мэдээлэл өгөх өдөрлөг, олон нийттэй харилцах арга хэмжээг хамтран зохион байгуулах, цахим систем холболтыг эрчимтэй хөгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

    Уулзалтад краудфандингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ФАНДИА” ХХК, гарааны бизнесүүдийг дэмжих, хөрөнгө оруулалт татах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “СТАРТАП ТЕРМИНАЛ” ХХК, “М СТАРС ТЕХ” ХХК, “СТАРТАП МАРКЕТИНГ СПЕЙС” ХХК, "БЕЛ ИНВЕСТМЕНТ” ХХК нарын удирдлагууд хүрэлцэн ирж, цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.

#UBIM

#STARTUPHUB

#ХАМТЫН АЖИЛЛАГАА

Startup Terminal MStars Hub Fundea INNO HUB Mongolia