"ЭХОНОС” САНГИЙН ХӨРӨНГИЙГ ИТГЭМЖЛЭН УДИРДАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.
”ЭХОНОС” САНГИЙН ХӨРӨНГИЙГ ИТГЭМЖЛЭН УДИРДАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.
Өчигдөр буюу 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ““Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн, “Ди Би Эм Ассет Менежмент” ХХК-ийн гүйцэтгэх захиралын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Тэмүүжин нар “ЭХОНОСС”-ийн хөрөнгийг итгэмжлэн удирдах гэрээнд гарын үсэг зурж хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК, “ Ди Би Эм Ассет Менежмент” ХХК нар хамтран “Эко хороолол болон орлогод нийцсэн орон сууцны сан”-г хувийн хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр үүсгэн байгуулсан бөгөөд төслийн хүрээнд төлөвлөгдөж байгаа эко хороололд баригдах ногоон орон сууц, худалдаа, үйлчилгээний талбайн санхүүжилт, бага болон дунд орлоготой өрхүүдэд урт хугацаатай ногоон орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх гэх мэт ажлуудыг хийхээр төлөвлөн хамтын ажиллагаагаа эхлүүллээ.