"ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ТӨВ – ҮР ДҮН, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” СЭДЭВТ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО.

 

🇲🇳Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвөөс 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв – Үр дүн, хэлэлцүүлэг” сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа.

➡️Тус арга хэмжээ нь Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвийн 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүнг танилцуулах, оролцогч талуудын санал, хүсэлтийг сонсох, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилготой байв.

✅Арга хэмжээний үеэр “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвийн үр дүн, танилцуулга”, “Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл, түүний агуулга” сэдвээр мэдээлэл өгч, төр, хувийн хэвшил, бизнесийн төлөөллүүдийн оролцоотой панел хэлэлцүүлэг өрнүүллээ.

🇲🇳✅Тус хэлэлцүүлэгт "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-ийг төлөөлөн Бизнесийн шинжээч Ч.Анужин, Гадаад харилцааны менежер М.Түвшинсанаа, Комплайнс, хууль эрх зүйн менежер Х.Норовсүрэн нар оролцож, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр санал, мэдээлэл солилцлоо.

✅Тус хэлэлцүүлгээр хөндөгдсөн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах асуудлууд нь Нийслэлийн төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал суурь нөхцөл болох юм.