ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жил, “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн 20 жилийн ойг тохиолдуулан “Орон сууцны санхүүжилт” форум өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
Тус форумын хүрээнд орон сууцны санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдал, Олон Улсын санхүүжилтийн тогтолцоо, дэлхийн бондын зах зээл, тогтвортой орон сууцны санхүүжилт зэрэг сэдвээр төр, хувийн хэвшил, санхүүгийн байгууллага болон Олон Улсын мэргэжилтнүүд санал солилцож байна.
Форумд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Сангийн удирдлага, эх үүсвэрийн газрын дарга М.Мөнхжаргал, Хөрөнгө оруулалт, төслийн удирдлагын газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Санхүүгийн шинжээч Д.Тунсаг нар оролцож, орон сууцжуулалт, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын санхүүжилт болон хөрөнгийн зах зээлийн боломжуудтай холбоотой мэдээлэл, туршлага судалж байна.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн орон сууцжуулалт, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг урт хугацааны санхүүжилт, хөрөнгийн зах зээлийн боломж болон Олон Улсын хамтын ажиллагаатай уялдуулах чиглэлээр ажиллаж байна