МОНГОЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ: ШАНХАЙ 2026 АРГА ХЭМЖЭЭНИЙ ТОЙМ ТАЙЛАН ГАРЛАА.
“Capital Markets Mongolia”-аас анх удаа Шанхай хотноо зохион байгуулсан “Mongolia Investment Forum: Shanghai 2026” арга хэмжээний албан ёсны тойм тайланг танилцууллаа.
Тус форумд Олон Улсын 200 гаруй байгууллага, Монголын тэргүүлэх 35 гаруй компанийн 300 гаруй төлөөлөгч оролцож, Монгол Улсын тэргүүлэх салбаруудад стратегийн хөрөнгө оруулалт татах, ногоон эрчим хүч, ухаалаг үйлдвэрлэл, ложистик, уул уурхайн дэд бүтэц, санхүүгийн зах зээлийн боломжуудын талаар хэлэлцсэн юм.
Тайланд форумын үеэр хөндөгдсөн гол хэлэлцүүлгүүд, төрийн байгууллагуудын байр суурь, хөрөнгө оруулалтын боломжууд, B2B уулзалтууд, стратегийн түншлэлүүд болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг нэгтгэн тусгасан байна.
![]()
Тайланд дурдсанаар “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Монголын оролцогч байгууллагуудын жагсаалтад санхүү, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр багтсан бөгөөд форумын хүрээнд Нийслэлийн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хөрөнгө оруулалтын зах зээл, урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр, Олон Улсын түншлэлтэй холбох чиглэлд идэвхтэй оролцлоо.
Мөн хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагууд болон түнш байгууллагуудтай ажил хэрэгч уулзалтууд хийж, Нийслэлийн төслүүдийг Олон Улсын санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжтой холбох дараагийн шатны хамтын ажиллагааны суурийг өргөжүүллээ.