ОЛОН УЛСЫН АРХИВЧДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ

ОЛОН УЛСЫН АРХИВЧДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ

 

🇲🇳 Өнөөдөр буюу 06 дугаар сарын 09-ний өдөр “Олон Улсын архивчдын өдөр” тохиож байна.

Архив нь байгууллагын түүх, үйл ажиллагааны баримтыг хадгалан хамгаалж, залгамж чанар, хариуцлага, шийдвэр гаргалтын найдвартай эх сурвалж болдог үнэ цэнтэй салбар юм.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолын дагуу зохион байгуулагдсан төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт хамрагдаж, өндөр үнэлгээ авсан билээ.

✅Тус үнэлгээ нь байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, баримт бичгийн бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалт, ажлын зохион байгуулалт тогтоосон шаардлага, стандартын хүрээнд хэрэгжиж байгааг илэрхийлэх чухал үзүүлэлтүүдийн нэг юм.

📜📝Олон Улсын архивчдын өдрийг тохиолдуулан байгууллагын баримт бичгийн соёл, архивын үйл ажиллагааг хариуцан ажиллаж буй нийт архив, бичиг хэргийн ажилтнууддаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.