НИЙСЛЭЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ХАМТРАН АЖИЛЛАНА.

НИЙСЛЭЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ХАМТРАН АЖИЛЛАНА.

 

🇲🇳 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон Нийслэлийн холбогдох албан тушаалтнууд бизнес эрхлэгч, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн 80 гаруй төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.

✅ Уулзалтын үеэр Нийслэл 2026 оныг “Бизнесийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулав.

➡️ Өнөөдрийн байдлаар Нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлээр 42 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд эрчим хүч, дулаан, хог, ус, тээвэр, хүнсний хангамж, нийтийн үйлчилгээ зэрэг олон салбарт хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломж нээлттэй байгааг онцоллоо.

➡️Уулзалтад оролцсон аж ахуйн нэгжүүд татварын дэмжлэг, мега төслүүдийн эрэмбэ, төслийн удирдлага, газар чөлөөлөлт, тээврийн зардал, хот төлөвлөлт зэрэг бизнесийн орчинд тулгамдаж буй асуудлаар саналаа илэрхийлэв.

✅Бизнес эрхлэгчдийн санал, оролцоог Нийслэлийн төсөл, хөтөлбөрийн төлөвлөлттэй уялдуулах нь хотын хөгжлийн төслүүдийг бодит хэрэгцээнд нийцүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

🇲🇳✅ “Бизнесийг дэмжих жил”-ийн хүрээнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь өөрийн итгэмжлэн удирддаг “Нийслэлийн гарааны бизнесийг дэмжих сан”-гаараа дамжуулан гарааны болон уул уурхайн бус жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулалтад бэлтгэх, санхүүжилтийн боломжтой холбох, сонгогдсон аж ахуйн нэгжүүдэд 300 хүртэл сая төгрөгийн шууд хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлэх чиглэлээр Нийслэлийн Бизнес, инновацын газар, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-тэй хамтран ажиллаж байна.