УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ОРЛОГО 20.1 ХУВИАР ӨСЧЭЭ.
Үндэсний статистикийн хорооны 2026 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 16.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.8 их наяд төгрөгөөр буюу 20.1 хувиар өссөн байна.
Мөн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 14.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөгөөр буюу 10.7 хувиар нэмэгджээ.
Төсвийн орлогын өсөлт нь улсын санхүүгийн чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ дэд бүтэц, хөрөнгө оруулалт болон эдийн засгийн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх санхүүгийн боломжийг нэмэгдүүлж буй чухал үзүүлэлт болж байна.
![]()
Хөгжлийн төслүүдийн тогтвортой санхүүжилтийг төрөлжүүлэхэд хөрөнгийн зах зээлийн үүрэг улам бүр нэмэгдэж байгаа энэ үед “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шинэлэг шийдлүүдийг хөгжүүлэхэд чиглэн ажиллаж байна.