ШАРХАД ДЭД ТӨВИЙН НОГООН ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦЛАА.

ШАРХАД ДЭД ТӨВИЙН НОГООН ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦЛАА.

 

🇲🇳 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Шархад дэд төвийн ногоон орон сууцны төслийн бүтээн байгуулалтын явцтай танилцаж, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох албаныханд үүрэг, чиглэл өгч ажиллалаа.

✅ Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй энэхүү төсөл нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Шархад дэд төвийн 3 га талбайд нийт 338 айлын ногоон орон сууц бүхий эко хороолол байгуулж, гэр хорооллын бүсийг үе шаттайгаар орон сууцжуулах зорилготой юм.

🏗️ Одоогийн байдлаар:

* Эхний ээлжийн 4 блок, 110 айлын ногоон орон сууцны барилга бүрэн ашиглалтад бэлэн болсон.

* Хоёрдугаар ээлжийн 6 блок, 228 айлын орон сууцны барилга угсралтын ажил 72 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Азийн хөгжлийн банк болон Уур амьсгалын ногоон сантай хамтран хэрэгжүүлж буй төслийн дараагийн үе шатны санхүүжилт, хөрөнгө оруулалтын бэлтгэл ажлыг хариуцан ажиллаж байгаа бөгөөд Нийслэлийн тогтвортой, уур амьсгалд тэсвэртэй орон сууцны хөгжлийг дэмжих чиглэлд Олон Улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.