ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ЭРХИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ЭРХИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.

 

🇲🇳 “Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо”-ноос зохион байгуулж буй үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн эрх олгох болон эрх сунгах шалгалтын бүртгэл эхэллээ.

📊✅ Шалгалт нь мэргэжилтэн, хөрөнгө оруулалт, гүйцэтгэх удирдлага гэсэн чиглэлээр зохион байгуулагдах бөгөөд бүртгэл 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл үргэлжилж, шалгалт 2026 оны 9 дүгээр сарын 23-нд танхимаар явагдана.

📚 Шалгалтад бүртгүүлсэн эрх горилогчид тухайн чиглэлийн гарын авлага болон өөрийгөө сорих тестийн сантай урьдчилан танилцаж, шинэчилсэн журмын дагуу бие даан бэлтгэлээ хангах шаардлагатай.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь “Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо”-ны гишүүн байгууллага бөгөөд үнэт цаасны зах зээлийн хүний нөөцийн чадавх, мэргэжлийн ур чадвар, салбарын сайн засаглалын зарчмыг төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Компанийн үнэт цаасны зах зээлийн чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүд холбогдох мэргэжлийн эрхийн шаардлагыг ханган, зах зээлийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль, зохицуулалтын хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.

🌐 Бүртгүүлэх холбоос: https://e.masd.mn/#/login