ШВЕЙЦАРИЙН “JJP SERVICES SA” КОМПАНИЙН УДИРДЛАГАТАЙ АХИСАН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

ШВЕЙЦАРИЙН “JJP SERVICES SA” КОМПАНИЙН УДИРДЛАГАТАЙ АХИСАН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

 

🇲🇳 “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн удирдлагын баг Швейцарийн Холбооны Улсын “JJP Services SA” компанийн Ерөнхийлөгч Микаэль Шему (Mickael Schemoul), Гүйцэтгэх захирал Люк Феллай (Luc Fellay) нартай ахисан түвшний уулзалт хийлээ.

🤝 2026 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр болсон анхны уулзалтаар талууд хамтын ажиллагааны боломж, хөгжлийн ерөнхий чиглэлүүдийг хэлэлцэж байсан бол энэ удаагийн уулзалтаар өмнөх хэлэлцээний үргэлжлэл болгон бодит хамтын ажиллагааны чиглэл, хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөрөнгө оруулалтын шийдлүүдийг илүү нарийвчлан хэлэлцэв.

🇨🇭 JJP Services SA нь Олон Улсын хэмжээний арга хэмжээ, хотын орон зайн хөгжлийн төсөл, стратегийн зөвлөх үйлчилгээ, хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр олон улсын туршлагатай компани юм.

🇲🇳🇨🇭 Уулзалтын үеэр “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн итгэмжлэн удирддаг “Нийслэлийн гарааны бизнесийг дэмжих сан”-ийн хүрээнд Монголын гарааны бизнесүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновацын шийдлийг Олон Улсын зах зээлд гаргах, экспортын боломжийг нэмэгдүүлэх, гадаад түншлэл бий болгох асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцлээ.

🇲🇳🇨🇭 Талууд цаашид:

➡️ Улаанбаатар хотын Олон Улсын арга хэмжээний экосистемийг хөгжүүлэх,

➡️ Хотын брэнд болон олон нийтийн орон зайн хөгжлийг Олон Улсын туршлагатай уялдуулах,

➡️ Хөрөнгө оруулалтын урсгал татах, хамтарсан төслүүдийг бодит ажил хэрэг болгох,

➡️ Монголын гарааны бизнесийн экосистемийг Олон Улсын хөрөнгө оруулагч, түншлэлтэй холбох чиглэлээр хамтын ажиллагааг дараагийн шатанд хэрэгжүүлэхээр санал нэгдэж, цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөг үргэлжлүүлэн боловсруулах тохиролцоонд хүрлээ.