ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД COP17-Д ЗОРИУЛСАН ТОМООХОН ЦОГЦОЛБОРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
Монгол Улс 2026 оны наймдугаар сарын 17–28-ны өдрүүдэд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурал (UNCCD COP17)-ыг анх удаа зохион байгуулах бөгөөд хурлын үндсэн арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
Одоогоор Олон Улсын стандартын шаардлага хангасан түр цогцолборын бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байгаа бөгөөд энэхүү байгууламж нь дэлхийн хэмжээний хурлыг зохион байгуулах дэд бүтцийг бүрдүүлж байна.
COP17-д дэлхийн 190 гаруй улсын 8,000–10,000 төлөөлөгч оролцохоор төлөвлөсөн бөгөөд төр, засгийн төлөөлөгчид, Олон Улсын байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагууд нэг дор чуулах юм.
Хурлын хүрээнд дараах үндсэн бүсүүдийг байгуулж байна.
Blue Zone (Цэнхэрд, сайд нар болон Олон Улсын байгууллагуудын төлөөлөгчдийн дээд түвшний уулзалт, хэлэ бүс) – НҮБ-ын хамгаалалттай албан ёсны хэлэлцээний бүс бөгөөд төр, засгийн тэргүүнүүлцээ энд зохион байгуулагдана.
Green Zone (Ногоон бүс) – Иргэд, залуучууд, эрдэм шинжилгээний байгууллага, бизнесийн салбар, төрийн бус байгууллагуудын оролцоотой үзэсгэлэн, инновацын шийдэл, соёлын арга хэмжээ, хэлэлцүүлэг, олон нийтийн хөтөлбөрүүдийг зохион байгуулах нээлттэй талбар болно.
Media Centre (Хэвлэл мэдээллийн төв) – Дотоод, гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулсан ажлын байр, ярилцлагын танхим, шууд дамжуулалтын студи бүхий орчин бүрдүүлж байна.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь "UNCCD COP17"-ын хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийн төсөл, Олон Улсын хамтын ажиллагааны чиглэлээр идэвхтэй ажиллаж, Улаанбаатар хотыг Олон Улсын хөрөнгө оруулалт, ногоон санхүүжилтийн шинэ боломжуудтай холбох үйл ажиллагаанд оролцож байна.