МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ НИЙТ БАРАА ЭРГЭЛТ 16.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ.
Үндэсний статистикийн хорооны урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улс 2026 оны эхний хагас жилд нийт 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Үүнээс:
Экспорт — 10.4 тэрбум ам.доллар
Импорт — 6.1 тэрбум ам.доллар
Гадаад худалдааны тэнцэл — 4.3 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
Экспортын 94.1 хувь буюу 9.8 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-д нийлүүлсэн бол Швейцарь улс 3.6 хувь, АНУ 0.8 хувийг тус тус бүрдүүлсэн байна.
Импортын бүтцэд БНХАУ 39.7 хувь, ОХУ 28.4 хувь, Япон Улс 9.0 хувь, БНСУ 3.8 хувь, АНУ 3.3 хувь, ХБНГУ 2.3 хувийг тус тус эзэлжээ.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь гадаад худалдааны бүтэц, экспорт, импортын өөрчлөлт болон гол түнш орнуудын үзүүлэлтийг Нийслэлийн хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжлийн бодлоготой уялдуулан судалж, Олон Улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжийг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна.