ХЯТАДЫН ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ТӨРИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИНЭ ДАВАЛГАА: DEEPSEEK, ZHIPU AI, UNITREE ROBOTICS, CXMT КОМПАНИУДЫН ӨСӨЛТИЙГ ДЭМЖИЖ БАЙНА.
![]()
2026 онд Хятадын технологийн салбарын гол чиг хандлагын нэг нь төрөөс стратегийн ач холбогдолтой технологийн компаниудад чиглэсэн хөрөнгө оруулалтаа эрчимжүүлж буй явдал болж байна. Хиймэл оюун, хагас дамжуулагч, роботын технологийн салбарын тэргүүлэх компаниуд болох “DeepSeek”, “Zhipu AI”,” Unitree Robotics”, “CXMT” нь төрийн хөрөнгө оруулалтын бодлогын үр шимийг хүртэж буй онцлох жишээ болж байна.
Сүүлийн жилүүдэд хувийн хөрөнгө оруулагчдын урт хугацааны эрсдэлд хандах хандлага өөрчлөгдөж, АНУ, БНХАУ-ын технологийн өрсөлдөөн, экспортын хязгаарлалтууд нэмэгдсэнээр БНХАУ стратегийн салбаруудаа төрийн сангуудаар дамжуулан илүү идэвхтэй дэмжих бодлого хэрэгжүүлж байна.
Үүний хүрээнд:
CXMT – чип үйлдвэрлэлийн эхний шатны өндөр эрсдэлийг төрийн сангууд хариуцаж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн.
Unitree Robotics – роботын технологийн шийдлээ зах зээлд баталгаажуулсны дараа төрийн хөрөнгө оруулалт татаж, үйлдвэрлэлээ өргөжүүлсэн.
DeepSeek – үндэсний хиймэл оюуны хөгжлийг дэмжих сангаас стратегийн хөрөнгө оруулалт авсан.
Zhipu AI – IPO хийхээс өмнө орон нутгийн хөгжлийн сангуудын өрсөлдөөнтэй хөрөнгө оруулалтыг татсан.
(Эх сурвалж: SCMP)
Харин хот, мужуудын хөрөнгө оруулалтын өрсөлдөөн зарим салбарт үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал, давхардсан төсөл, үр ашиг багатай хөрөнгө оруулалтыг бий болгож эхэлсэн тул Бээжин 2024–2026 онд төрийн хөрөнгө оруулалтын бодлогоо шинэчилж, сангуудын давхардлыг бууруулах, эрсдэлийн удирдлагыг сайжруулах, хөрөнгө оруулалтын шийдвэрийн хариуцлагын тогтолцоог чангатгах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь эрчимтэй хөгжиж буй хиймэл оюун, хагас дамжуулагч, роботын технологи зэрэг ирээдүйн өсөлтийн салбаруудын чиг хандлагыг тогтмол судалж, Монгол Улсад инновацид суурилсан хөрөнгө оруулалтын экосистемийг хөгжүүлэх, өндөр өгөөжтэй төслүүдийг дэмжих, Олон Улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.