COP17 ОРОЛЦОГЧДЫН БҮРТГЭЛ 4,127 ХҮРЧ, ОЛОН УЛСЫН ӨНДӨР ТҮВШНИЙ ТӨЛӨӨЛӨЛ НЭМЭГДЭЖ БАЙНА.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурал (UNCCD COP17)-д оролцох төлөөлөгчдийн бүртгэл 2026 оны долоодугаар сарын 28-ны өдрийн байдлаар 4,127 хүрээд байна.
Өнгөрсөн долоо хоногт бүртгэлтэй байсан 2,836 оролцогчийн тоо ердөө нэг долоо хоногийн дотор 1,000 гаруйгаар өссөн нь COP17 бага хуралд дэлхийн улс орнууд болон Олон Улсын байгууллагуудын оролцоо эрчимтэй нэмэгдэж байгааг харуулж байна.
Бүртгэгдсэн төлөөлөгчдийн бүтэц:
• Гишүүн орнуудын төлөөлөгч – 1,137
• Ажиглагч байгууллагын төлөөлөгч – 2,100
• Дээд түвшний төлөөлөгч – 112
• Бусад ангиллын оролцогч – 763
Өндөр түвшний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд:
• Шадар сайдын түвшний – 1
• Сайдын түвшний – 66
• Дэд сайдын түвшний – 29
• Ерөнхийлөгч асан – 4
• НҮБ-ын агентлагуудын удирдах түвшний төлөөлөгч – 5
• Олон Улсын банк, санхүүгийн байгууллагын дэд ерөнхийлөгчийн түвшний төлөөлөгч – 5
Түүнчлэн БНСУ, Бүгд Найрамдах Коста Рика Улс, Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан төрийн тэргүүнүүд COP17 бага хуралд оролцохоо албан ёсоор мэдэгдээд байна.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь COP17-ийг угтан хэрэгжүүлж буй ажлын хүрээнд ногоон хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийн санхүүжилт, хотын хөгжлийн төслүүдийг Олон Улсын хөрөнгө оруулагчид, хөгжлийн байгууллагуудад танилцуулах, шинэ түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй оролцон ажиллаж байна.