ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ МЭДЭЭ
2026.07.30
Дотоод болон Олон Улсын санхүүгийн зах зээлийн гол үзүүлэлтүүд шинэчлэгдлээ.
Макро эдийн засаг
Монголбанкны бодлогын хүү 12.0 хувь хэвээр байна. Суурь инфляц 6.4 хувь, улсын болон Нийслэлийн инфляц тус бүр 11.2 хувьтай байна.
Валютын ханш
Ам.долларын ханш 3,602.74 төгрөг, еврогийн ханш 4,128.00 төгрөг, юанийн ханш 532.16 төгрөг, рублийн ханш 45.25 төгрөгөөр бүртгэгдэв.
Монголын хөрөнгийн бирж дээр нийт 1.02 тэрбум төгрөгийн арилжаа хийгдэж, зах зээлийн үнэлгээ 13.99 их наяд төгрөгт хүрлээ.
TOP-20 индекс 52,048.46 нэгжид хаагдсан бол MGLA хувьцаа арилжааны идэвхээр, MDR хувьцаа 15.73 хувийн өсөлтөөр өдөр тутмын хөдөлгөөнийг тэргүүлэв.
Олон Улсын зах зээл
Dow Jones, FTSE 100, Nikkei 225 болон Hang Seng индексүүд өсөлттэй хаагдсан бол Nasdaq Composite буурсан үзүүлэлттэй байлаа.
Түүхий эдийн зах зээлд алт, мөнгө, байгалийн хий, зэсийн ханш өсөж, Brent төрлийн газрын тос бага зэрэг буурсан үзүүлэлттэй байна.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь хөрөнгө оруулагчид, бизнесийн байгууллагууд болон бодлого тодорхойлогчдын шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор дотоод, гадаадын санхүүгийн зах зээлийн гол үзүүлэлтүүдийг нэгтгэсэн “Хөрөнгийн зах зээлийн тойм” мэдээллийн платформыг хөгжүүлэн ажиллаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://ubim3medee.netlify.app/