ХОТЫН ХҮНСНИЙ ХАНГАМЖИЙН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИЙДЛИЙН ТАЛААР ХАМТАРСАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

ХОТЫН ХҮНСНИЙ ХАНГАМЖИЙН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИЙДЛИЙН ТАЛААР ХАМТАРСАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

 

🇲🇳 “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн, “Улаанбаатар Түншлэл Төв” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Батырбек, “Апекс Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхамдолгор нар удирдлагын баг болон холбогдох ажлын хэсгийн төлөөлөлтэй хамтран уулзалт зохион байгууллаа.

✅Уулзалтаар Улаанбаатар хотын хүнсний хангамжийн тогтолцоог урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын чиглэл, санхүүжилтийн бүтэц, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэв.

📊Мөн Улаанбаатар хотын хүнсний хангамжийн бодлогын суурь судалгаанд тусгагдсан нөөцийн мах, төмс, хүнсний ногооны нийлүүлэлтийн сүлжээ, агуулах, логистикийн дэд бүтцийн өнөөгийн нөхцөл, хөрөнгө оруулалтын хэрэгцээ болон корпорацийн сангийн удирдлагын загварт тулгуурласан хэрэгжилтийн хувилбаруудын талаар санал солилцлоо.

➡️Судалгаанд хүнсний агуулах, худалдаа, логистикийн цогц дэд бүтцийг хөгжүүлэх, нийлүүлэлтийн үр ашгийг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийн санхүүжилтийг хотын стратегийн төслүүдтэй уялдуулах шийдлүүдийг дэвшүүлсэн байна.

🇲🇳✅Талууд Нийслэлийн хүнсний аюулгүй байдал, стратегийн нөөц, хотын тогтвортой хөгжлийг дэмжих төслүүдэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, санхүүгийн шинэлэг шийдлийг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг дараагийн шатанд хүргэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар санал нэгдлээ.