НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХ НЭР ДЭВШИГЧИЙН ХАСУМ-ИЙГ АТГ-Д ЦАХИМААР ИЛГЭЭХ ҮЙЛ ЯВЦ ЦАХИМЖЛАА.

НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХ НЭР ДЭВШИГЧИЙН ХАСУМ-ИЙГ АТГ-Д ЦАХИМААР ИЛГЭЭХ ҮЙЛ ЯВЦ ЦАХИМЖЛАА.

 

🇲🇳 Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийг Авлигатай тэмцэх газарт (АТГ) хянуулахаар илгээх үйл ажиллагаа бүрэн цахим хэлбэрээр хэрэгжиж байна.
💻 Томилох эрх бүхий байгууллагын эрх бүхий албан тушаалтан ХАСУМ-ийн цахим системд нэвтэрч, нэр дэвшигчийн мэдээлэл, холбогдох баримт бичгийг хавсарган АТГ-д цахимаар хүргүүлдэг. АТГ хяналт шалгалтыг хийж, дүгнэлтээ мөн системээр дамжуулан илгээснээр томилгооны үйл ажиллагааны ил тод, шуурхай байдал хангагдаж байна. 
✅ Энэхүү цахим шийдэл нь бичиг баримтын солилцоог хялбарчилж, шийдвэр гаргах хугацааг богиносгохын зэрэгцээ ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн албаны ил тод, хариуцлагатай тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. ХАСУМ-ийн хяналтын дүгнэлгийг үндэслэн нэр дэвшигчийг албан тушаалд томилох ажиллагаа хуульд заасан журмын дагуу хэрэгждэг. 
🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь засаглал, ил тод байдал, комплайнсын шаардлагыг үйл ажиллагаандаа мөрдөж, нийтийн өмчит компанийн сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлэх чиглэлээр тогтвортой ажиллаж байна.

#UBIM #Governance #Compliance #Transparency #AntiCorruption