ЭРСДЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ШИНЭ БҮТЭЦ НЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЧАДАВХЫГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА.
Санхүүгийн зохицуулах хорооноос эрсдэлийг шилжүүлэх уламжлалт бус санхүүгийн хэрэгсэл (Alternative Risk Transfer – ART), тэр дундаа давхар даатгалын "Sidecar" бүтцийн талаарх танилцуулгыг танилцууллаа.
Танилцуулгад даатгалын эрсдэлийг зөвхөн давхар даатгалын зах зээлээр бус хөрөнгийн зах зээлтэй уялдуулан санхүүжүүлэх боломж, тусгай зориулалтын компани (SPV/SPE)-д суурилсан "Sidecar бүтэц", хөрөнгө оруулагчдын капиталыг эрсдэлийн санхүүжилтэд татан оролцуулах Олон Улсын туршлагыг онцолсон байна.
Энэхүү бүтэц нь даатгалын салбарын эрсдэлийн багтаамжийг нэмэгдүүлэхээс гадна институцийн болон хувийн хөрөнгө оруулагчдыг шинэ төрлийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд оролцуулах боломжийг бүрдүүлдэг бөгөөд дэлхийн зах зээлд хөрөнгийн зах зээл, даатгалын салбарын уялдаа холбоог бэхжүүлж буй чиг хандлагын нэг болоод байна.
(Эх сурвалж:СЗХ)
Улаанбаатар хотын стратегийн дэд бүтэц, ногоон хөгжил болон томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийг Олон Улсын жишигт нийцсэн санхүүжилтийн шийдлээр дэмжих зорилтын хүрээнд ийм төрлийн шинэлэг санхүүгийн бүтэц, эрсдэлийн удирдлагын аргачлалыг судлах нь урт хугацааны тогтвортой хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь Олон Улсын хөрөнгө оруулагчид, хөгжлийн санхүүгийн байгууллагууд болон хувийн хэвшлийн түншлэлд суурилсан санхүүжилтийн шийдлүүдийг судалж, Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хөрөнгө оруулалтын тогтвортой эх үүсвэрийг төрөлжүүлэх чиглэлээр ажиллаж байна.