АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ТҮҮХЭН ӨСӨЛТӨӨР НАЙМДУГААР САРЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ.
АНУ-ын хөрөнгийн зах зээл наймдугаар сарын эхний арилжааны өдрийг хүчтэй өсөлтөөр өндөрлөж, Dow Jones индекс түүхэн дээд түвшинд хүрлээ.
Үүний зэрэгцээ S&P 500 болон Nasdaq индексүүд ч өсөлт үзүүлж, хөрөнгө оруулагчдын зах зээлийн итгэл сэргэж буйг харууллаа.
Зах зээлийн өсөлтөд газрын тосны үнэ буурсан нь инфляцын дарамтыг сааруулж, АНУ-ын бондын өгөөж буурснаар эрсдэлтэй хөрөнгөд чиглэх хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдсэн нь голлон нөлөөлөв. Түүнчлэн томоохон компаниудын улирлын санхүүгийн тайлан хүлээлтээс давж, технологийн салбарын өсөлт зах зээлийг дэмжиж байна. (Reuters agency)
Дэлхийн томоохон хөрөнгийн зах зээлүүдийн эерэг төлөв нь хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршлыг нэмэгдүүлж, хөгжиж буй орнуудын хөрөнгө оруулалтын орчинд эерэг нөлөө үзүүлэх боломжийг бүрдүүлж байна.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Олон Улсын санхүү, хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг тогтмол судалж, Улаанбаатар хотын хөгжлийн төслүүдэд урт хугацааны хөрөнгө оруулалт татах, Олон Улсын хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна.