НАЙМДУГААР САРЫН 15-НААС ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРЫН ЗОХИЦУУЛАЛТ ЭХЭЛНЭ.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурал (UNCCD COP17) болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хэвийн зохион байгуулах зорилгоор Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалтыг хэрэгжүүлэхээр боллоо.
Зохицуулалт өдөр бүр 07:00–21:00 цагийн хооронд мөрдөгдөх бөгөөд өмнөх бүсчлэлийн зохицуулалтыг хэрэглэхгүйгээр нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд үйлчилнэ.
Сондгой дугаартай автомашин:
2026 оны 8 дугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-ний өдрүүдэд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш дугаартай автомашин:
2026 оны 8 дугаар сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-ны өдрүүдэд хөдөлгөөнд оролцоно.
Энэхүү түр зохицуулалт нь Олон Улсын арга хэмжээ болон хичээлийн шинэ жилийн үеийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, Нийслэлийн замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, зохион байгуулалтыг сайжруулахад чиглэж байна.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Улаанбаатар хотын тогтвортой хөгжил, Олон Улсын арга хэмжээний бэлтгэл, хотын дэд бүтэц болон хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилтийг дэмжих чиглэлээр ажиллаж байна.