ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛД ӨГӨӨЖИЙН ОРЧИН ХАДГАЛАГДАЖ, УРТ ХУГАЦААНЫ САНХҮҮЖИЛТИЙН БОЛОМЖ АНХААРЛЫН ТӨВД БАЙНА.
🌍 Дэлхийн бондын зах зээл 2026 оны хоёрдугаар хагаст төв банкуудын мөнгөний бодлого, инфляцын төлөв болон хөрөнгө оруулагчдын эрсдэлийн үнэлгээний нөлөөн дор идэвхтэй хэвээр байна.
🇺🇸 АНУ-ын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 4.7 хувьд ойртож, 30 жилийн хугацаатай бондын өгөөж 5.2 хувиас давсан нөхцөлд урт хугацааны санхүүжилтийн өртөг өндөр түвшинд хадгалагдаж байна. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулагчдын сонирхол өндөр зэрэглэлтэй үнэт цаас руу чиглэсээр байна.
🇪🇺 Европын зах зээлд инфляцын дарамт аажмаар саарч, тогтвортой хөгжлийн зорилготой ногоон бондын гаргалт өсөлтөө үргэлжлүүлж байна.
🌱 ESG болон ногоон санхүүжилтийн хэрэгслүүд эрчим хүч, хот байгуулалт, дэд бүтцийн төслүүдийн хөрөнгө оруулалтын чухал эх үүсвэрийн байр сууриа улам бэхжүүлж байна.
📈 Олон Улсын хөрөнгө оруулагчид өгөөжөөс гадна зээлжих зэрэглэл, төслийн тогтвортой байдал, засаглалын чанарт илүү ач холбогдол өгч, хөрөнгө оруулалтын шийдвэрээ тодорхойлж байна. (src: Bloomberg, Reuters agency)
➡️ Энэхүү зах зээлийн орчин нь Улаанбаатар хотын стратегийн дэд бүтэц, ногоон хөгжил болон томоохон төслүүдийн урт хугацааны санхүүжилтийн боломжийг Олон Улсын хөрөнгийн зах зээлтэй уялдуулан хөгжүүлэх шаардлагыг улам бүр нэмэгдүүлж байна.
🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Олон Улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчид болон үнэлгээний байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хотын хөгжлийн төслүүдэд Олон Улсын жишигт нийцсэн санхүүжилтийн бүтэц, хөрөнгө оруулалтын шийдлийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.