COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦЫГ НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ТАНИЛЦУУЛЛАА.

COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦЫГ НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ТАНИЛЦУУЛЛАА.


🇲🇳 2026 оны наймдугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурал (UNCCD COP17)-ын бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын талаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд мэдээлэл танилцууллаа.
🌍 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр танилцуулгын үеэр Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 81.5 хувь нь газрын доройтолд ямар нэг хэмжээгээр өртөөд байгааг онцолж, цөлжилт, газрын доройтол, бэлчээрийн тогтвортой менежментийн асуудал нь төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг шаардсан тэргүүлэх чиглэл болохыг тэмдэглэлээ.
🤝 UNCCD COP17 нь дэлхийн 190 гаруй улсын төлөөлөгчдийг нэгтгэж, газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлого, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг хэлэлцэх Олон Улсын томоохон талбар болох юм.
➡️ Тогтвортой хөгжил, байгальд ээлтэй дэд бүтэц болон уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах төслүүдийн санхүүжилт нь Олон Улсын хамтын ажиллагааны чухал чиглэл болж байгаа энэ үед 🇲🇳✅ "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь хотын хөгжлийн стратегийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах, Олон Улсын санхүүжилтийн шийдлийг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.