НИТХ-ЫН ЭЭЛЖИТ VIII ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл, өмчийн удирдлага болон хот байгуулалттай холбоотой нийт 10 асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцсэн асуудлуудаас онцолбол:
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах;
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх эрх олгох;
“Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулах асуудал;
2026–2027 оны халаалтын улиралд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ;
Нийслэлийн өмчийн удирдлага, бүртгэл, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлууд.
Эдгээр асуудал нь Улаанбаатар хотын урт хугацааны хөгжил, хөрөнгө оруулалтын орчин, дэд бүтцийн бүтээн байгуулалт, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын хэрэгжилттэй шууд холбоотой юм.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь хотын хөгжлийн стратегийн төслүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн бүтэц, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, тогтвортой санхүүжилтийн шийдлийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.